COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Д.Нямхүү: Батлагдсан гурван тохиолдолтой ойрын хавьтал болох 61 хүний шинжилгээний хариу ХАЛДВАРГҮЙ гарлаа

2020 оны 3 сарын 17

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "Коронавирусийн халдвартай Франц иргэнтэй ойрын хавьтлын 88 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Ингэснээр түүнтэй ойр байсан хүмүүсийн биеийн байдал хэвийн бөгөөд шинжилгээний сөрөг гарсан ч тусгаарлах арга хэмжээ авч байгаа.

Мөн 2020 оны гуравдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу тус бүр сөрөг гарч, коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсанд тандалт судалгаа хийж байна.

Мөн өчигдөр БНСУ-аас ирж тусгаарлагдсан хоёр, Франц улсаас дамжин ирж тусгаарлагдсан нэг тохиолдол гээд нийт гурван хүний шинжилгээнд COVID-19 илэрч, Монгол хүнд СOVID-19 халдварын батлагдсан тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ.

Бид тухайн ХӨСҮТ-д батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 111 хүнийг тусгаарласан. Үүнээс 61 хүний шинжилгээний хариу нь сөрөг гарч, коронавирус илрээгүй. Үлдсэн ойрын хавьтлуудад шинжилгээ хийгдэж байна.

Нэмж хэлэхэд 15 минутын хугацаанд хариу нь гардаг шинэ коронавирусийн түргэвчилсэн оношлуур бидэнд бий. Түүгээр бид онгоцоор ирсэн 43 хүнд шинжилгээ хийж үзэхэд бүгдэд нь коронавирус илрээгүй." гэв.

Мөн тэрбээр "Халдвартай манай улсын гурван иргэн 37, 50 болон 60 гаруй насны эмэгтэйчүүд. Францын биеийн болон сэтгэл санааны байдал сайн байгаа" гэдгийг нэмж хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
4
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
1
614933
23 эможи

Зочин
2020-03-17 18:36
keyboard_arrow_up