COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Нямхүү: Франц иргэнтэй нэг онгоцоор ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу ХАЛДВАРГҮЙ гарлаа

2020 оны 3 сарын 16

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

Энэ үеэр сэжигтэй тохиолдлуудад хийсэн шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Халдвар авсан хүний нэгдүгээр хавьтал болсон 23 хүнээс давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэ бол маш сайн мэдээ.

Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Гуравдугаар сарын 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-Өлгий аймагт нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглалтад авч ажиллаж байна. Баян-Өлгий аймгаас сорьц ирж байгаа.

Нийгмийн сүлжээгээр тархаж буй Франц иргэнд сайн сайхныг хүссэн мэдээллийг манай эмч нар дуулгаж байгаа. Энэ бүхнийг сонсоод өвчтөний маань сэтгэл санаа өөдрөг байгаа” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
4
wow an post
yay an post
6
sad an post
1
ouch an post
3
confuse an post
2
angry an post
2
614876
65 эможи
keyboard_arrow_up