COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Нямхүү: Хамгийн эгзэгтэй гэж үзсэн ойрын хавьтлын 269 хүнийг шинжилгээнд хамруулж дууслаа

2020 оны 3 сарын 15

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Франц иргэнтэй ойр байсан “Бадрах энержи" компанийн кемпийн 54 хүний шинжилгээний хариу гарсан. Коронавирус илрээгүй. Нийт Франц иргэнтэй 269 хүнийг хамгийн ойрын хавьтал гэж үзэн бид маш богино хугацаанд тэдгээр хүмүүсийг олж тогтоож шинжилгээнд хамруулж дууслаа.

Гуравдугаар сарын 14-ны байдлаар ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлан тандалт судалгааг хийж байна.

Мөн энэ өдрийн байдлаар Баян-өлгий, Сэлэнгэ, Дархан аймагт нийт 53 хүн тусгаарлагдан ажиглалтад байна. Гуравдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан хоёр хүний шинжилгээгээр коронавирус илрээгүй”гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
614837
2 эможи

Зочин
2020-03-15 15:11
Энэ хэд ч ядарч байгаа даа. Бидний төлөө нойр хоолгүй зүтгээд л, бид гэртээ суучихсан, тэднийгээ шүүмжлээд л.
keyboard_arrow_up