COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨМЖ: Хүйтэн ус, мөстэй ундаа уухгүй байхыг зөвлөж байна

2020 оны 3 сарын 14

Arslan.mn

Шинэ коронавируст халдварын эрсдэлээс энгийн аргаар хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмжүүдийг хүргэж байна.

  • ДЭМБ-аас иргэдийг гараа тогтмол угаах, энгийн маск зүүх ёстойг анхааруулж буй. Ингэхдээ маскаа хоёр цаг тутамд солих хэрэгтэй. Бохир маскаа хаяхдаа бохирдсон хэсгийг нь дотогшоо нугалж хаях ёстой. Хүүхэд бол маск хийх уутыг бэлдэж өгөх шаардлагатай.
  • Томуугийн төрлийн вирус агаар дуслын замаар халдварлаж байгаа учраас ханиаж, найтаахдаа ам хамраа сайн дарах хэрэгтэй.
  • Мөн өрөө тасалгаанд хоёр цаг тутамд нойтон цэвэрлэгээ хийх шаардлагатай.
  • Гараа савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх, амьсгалын замын өвчтэй хүнтэй хамт байхаас зайлсхийх, мах, өндгийг сайтар болгож хэрэглэх.
  • Хүйтэн ус, мөстэй ундаа уухгүй байх. Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух. Халуурах, ханиалгах зэрэг амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй гэж  Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.
Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614811
0 эможи

Зочин
2020-03-14 17:27
keyboard_arrow_up