COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“БНСУ-д нэг монгол иргэн хөнгөн халдвар аваад эдгэсэн. Бие нь эрүүл болсон байна“

2020 оны 3 сарын 14

Arslan.mn

БНСУ-д Монголын хоёр иргэн халдвар авсан гэх мэдээллийн талаар холбогдох албаны хүн мэдээлэл өглөө.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "БНСУ-д Монгол Улсын хоёр иргэн шинэ коронавирусийн халдвар авсан гэх мэдээллийг Гадаад харилцааны яам Элчин сайдын яамаараа дамжуулан, нягталлаа. Манай улсын иргэн эрүүл саруул байгааг хамгийн түрүүнд хэлмээр байна. Албан ёсны мэдээллийг авахаар бид ажилласан.

БНСУ-ын Гадаад яамаар дамжуулж тус улсын ХӨСҮТ-ээс тодруулахад манай иргэдтэй холбоотой нарийн мэдээлэл дутмаг байсан тул бид бүрэн гүйцэд албажуулсны дараа мэдээлэхээр ажилласан. 

Монгол Улсын иргэн, 28 настай Б Дэгү хотод ханиадны шинж тэмдэг илэрч, дүүргийн эмнэлэгт хандаж, 2 дугаар сарын 27-ны өдөр эерэг гэсэн хариу гарсан. Тухайн эмнэлгээс вирусийн хэмжээ маш бага гэсэн тул нэг удаа дусал хийгээд 3 сарын 6, 7-нд дахин шинжилгээ өгөхөд сөрөг хариу гарсан тул эрүүл саруул байгаа.

Нэг иргэн ийнхүү өмнө нь халдвар авсан нь тогтоогдсон. Нөгөө нь элэгний хурц үрэвслийн улмаас нас барсан иргэн байгаа. Тиймээс манай иргэд тайван байж болно" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614808
1 эможи
keyboard_arrow_up