COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Франц улсад сүүлийн 24 цагт “Covid 19“ халдварын шинэ тохиолдол 800-аар нэмэгдсэн“

2020 оны 3 сарын 14

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Европ тивд богино хугацаанд ихээр нэмэгдэж байна. Франц улсад 24 цагт шинэ тохиолдол 800-аар нэмэгдсэнийг тус улс мэдээлсэн. Өмнө нь өдөрт дунджаар 200 орчмоор нэмэгдэж байсан бол одоо богино хугацаанд хэд дахин нэмэгдэж байна. 

Итали улсад халдвар лабораторийн шинжилгээгээр батлагдсан нь 15 мянга давсан. Иранд тархалт 11 мянга давсан. Эдгээр улс орнууд Эрүүл мэндийн системийн чадавх сайн, өндөр хөгжсөн орнууд хэдий ч тохилдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа учраас хөнгөн болон дунд зэргийн өвчтөнүүдийг аль болох эмнэлгийн байгууллага руу очихгүй гэртээ ажиглахыг зөвлөж байгаа. 

АНУ-ын хувьд Европ тив зорчих тээврээ зогсоох шийдвэр өчигдөр хэрэгжиж эхэлсэн. Санхүүгийн нөөц ашиглах, хариу арга хэмжээ авах зорилгоор АНУ онц байдал зарласнаа мэдэгдсэн. Тус улсын 49 мужид халдвар бүртгэгдсэн байна. 

Африк тивд халдвар эрчимтэй нэмэгдэж, 18 улсад халдвар бүртгэгдсэн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
614807
4 эможи

Зочин
2020-03-14 17:28
keyboard_arrow_up