COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

15:41 цагийн байдлаар нэмж 23 иргэний шинжилгээний хариу коронавирусийн халдваргүй гарсан байна

2020 оны 3 сарын 12

Arslan.mn

Шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна. 

Өнөөдөр 15:41 цагийн байдлаар нэгдүгээр зэргийн хавьтлын 149 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд шинэ коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдлоо. Өнөөдөр 11:00 цагийн байдлаар уг гаднын иргэнтэй нэгдүгээр зэргийн хавьтлын 126 хүн коронавирусгүй нь тогтоогдсон.

Харин 15:41 цагийн байдлаар нэмж 23 иргэний шинжилгээний хариу халдваргүй гарсан байна./Нийт 149/ Эдгээр хүмүүст 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийнэ. Одоогоор ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна.

Харин Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдсан Их Британийн иргэнээс авсан сорьцыг 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч лаборатоид шилжүүлээд байна. Хариу нь маргааш гарна. Их Британийн иргэний биеийн байдал одоогоор хэвийн бөгөөд, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
1
614735
12 эможи
keyboard_arrow_up