COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: ДЭМБ-аас 40-өөс дээш насныханыг эрсдэлт бүлэгт хамруулж эхэлсэн байна

2020 оны 3 сарын 12

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар (COVID-19)-тай холбоотой ээлжит мэдээллээ хийж байна. 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдрийн 00:25 цагт шинэ коронавирусийн халдварыг дэлхий нийтийг хамарсан "цар тахал" гэж ДЭМБ-аас зарлалаа. Сүүлийн 100 жилийн хугцаанд дөрвөн цар тахал гарсан. Сүүлийнх нь 2011 онд гараад байсан. Энэ удаагийн цар тахал коронавирусээр үүсгэдэж байгаа анхны цар тахал бөгөөд хяналтад авч чадсан гэдгээрээ онцлог байна. 

Иргэд маань хэтэрхий их айдас, түгшүүрт автан дархлаагаа сулруулж болохгүй. Мөн цуурхал, худал мэдээлэлд битгий итгээрэй гэж хэлмээр байна.

Улс орнууд шийдвэртэй хариу арга хэмжээ авахгүй байсаар халдварыг цар тахлын хэмжээнд хүргэлээ хэмээн ДЭМБ үзэж байна. ДЭМБ-аас эрсдэлт бүлгийг 60-аас дээш насныханыг хамруулж байсан бол өнөөдрөөс 40-өөс дээш насныханыг эрсдэлт бүлэгт хамруулж эхэлсэн байна." гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614700
4 эможи

keyboard_arrow_up