COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монголд ажилласан ДЭМБ-ын зөвлөх багийнхан өнөөдөр сүүлийн онгоцоор буцлаа

2020 оны 3 сарын 11

Arslan.mn

ДЭМБ-ын зөвлөх баг гуравдугаар сарын 2-ны өдөр Монголд ирж ажиллаад, хуваарийн дагуу өнөө өглөө /2020.03.11/ олон улсын нислэгийн сүүлийн онгоцоор буцжээ.

"Зөвлөх багийнхан коронавирусийн халдвар авсан Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн учир журмын дагуу тусгаарлагдан, халдварын шинж тэмдэг илрээгүй ч шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу халдваргүй гарсан.

ДЭМБ-ын зөвлөхүүд Монголд Улсад гурван чиглэлээр ажиллах зөвлөмж өглөө. Тодруулбал, сэхээн амьдруулах, эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх, эмнэлгийн ажилтнууд өөрсдөө халдвар авахаас сэргийлэх чиглэлээр манай мэргэжилтнүүдэд маш чухал хичээл зааж, үүргээ амжилттай биелүүлээд томилолтын хуваарийнхаа дагуу буцлаа" хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
1
614656
14 эможи
keyboard_arrow_up