COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Я.Буянжаргал: Өнөөдөр өглөө Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн 107 иргэний 70-ыг нь тусгаарласан

2020 оны 3 сарын 11

Arslan.mn

ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал "COVID-19 халдвартай холбоотойгоор улсаас тодорхой шийдвэрүүд гарч байгааг та бүхэн мэдэж байгаа. Өнөө өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 107 иргэн ирснээс 70 иргэнийг нь тусгаарлан үзлэгт хамруулж, тандалт, асуумж авсан. Багабаянгийн амралтанд 31 хүнийг тусгаарлан, ХӨСҮТ-д 9 хүнийг нь шилжүүлэн ажиллаж байна.  

Дархан-Уул аймагт Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг тохиолдол нэмэгдсэн. Тус аймагт нийт 63 хүнийг ажиглалтад аваад ажиллаж байна.

Сэлэнгэ аймагт 81 хүн байгаа. Үүнээс 65 хүн ажиглалт, 16 хүн тусгаарлалтад орсныг хянаж байгаа бөгөөд биеийн байдал нь бүгд хэвийн байна. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 1,206 тохиолдыг тусгаарлан хяналтад авсан. Мөн өнөөдрийн байдлаар 715 хүн ажиглалтад байна. Батлагдсан нэг тохиолдолтой ойрын хавьтал 171 хүн байгаа.

Өнөө өглөө бид батлагдсан тохиолдлыг 09:08 минутад ХӨСҮТ-д шилжүүлж авчирсан. Баг хамт олон, зөвлөх эмч нар газар дээр нь очиж үзээд бид онлайнаар ярилцсаны дүнд шилжүүлж авах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн. Тухайн иргэний биеийн байдалд тээвэрлэх явдцад хүндрэл үүсээгүй. Биеийн байдал нь хэвийн буюу хүндэвтэр тогтвортой байна. Бид удирдамжид тусгагдсан бүх эмчилгээ, оношилгоог хийгээд явж байгаа. БНХАУ-ын Ухань хотын голомтод ажиллаж буй эмч нартай цахим уулзалт хийж, харилцан ярилцаж, туршлагаа солилцсон."гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
614649
7 эможи

keyboard_arrow_up