COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Франц иргэнтэй хамт ирсэн Английн иргэнийг Увс аймагт ТУСГААРЛАЛАА

2020 оны 3 сарын 10

Arslan.mn

Энэ сарын 2-нд Москва-Улаанбаатар чиглэлийн нислэлээр манай улсад ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар урьдчилсан байдлаар илрээд байгаа билээ. Түүнтэй хамт ирсэн болон харилцсан хүмүүсийг тусгаарлан, шинжилгээ авч байгаа талаар ЭМЯ-наас мэдэгдсэн. 

Харин франц иргэний нэгдүгээр хавьтагч болох Их Британийн иргэнийг Увс аймагт тусгаарлаад байгаа тухай мэдээллийг тус аймгийн ЗДТГ-ын нэгэн албан хаагч фэйсбүүк хуудастаа бичжээ. Түүний бичсэнээр Их Британийн иргэн нь коронавирусийн халдвартай гэж оношлогдоод буй хүнтэй онгоцонд зэрэгцэн сууж ирсэн бөгөөд гуравдугаар сарын 5-нд Увс аймагт очсон байна. Түүнийг Хотгорын уурхайн орчимд тусгаарласан гэжээ. 

Тус иргэн Увс аймгийн “Ундармал улаан сарнай” ресторанд хоол идэж, "Хишигт" 1, 2 супермаркетуудаар үйлчлүүлсэн байна. Яг одоо Увс аймгийн онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд тус иргэнийг байгаа газар нь үргэлжлүүлэн тусгаарлаж, шинжилгээ авахаар ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614604
2 эможи

keyboard_arrow_up