COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Нямхүү: “Remax” компанийн 16 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан

2020 оны 3 сарын 09

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020.03.07-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлоос халдвар илрээгүй. Мөн Олон хуралд оролцсон “Reмаx” компанийн 16 хүний эхний шинжилгээнээс халдвар илрээгүй. Эдгээр хүмүүсийг үргэлжлүүлэн ажиглаж байгаа.

Гуравдугаар сарын 8-нд хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Нэг нь ХӨСҮТ-д, нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдлаа.

БНХАУ маш хатуу арга хэмжээ авч байна. Иргэд нь ч үүнийг маш сайн сахиж байна. Иймд тус улсын халдварын тоо эрс буурч байна. Манай улсын иргэд журмыг сайн дагах нь чухал байна. Тусгаарлагдах иргэд өөрсдөө зардлаа гаргана.

Онгоцоор аль ч чиглэлд нисэх нь халдвар авах өндөр эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Учир нь агаарын солилцоо байхгүй, нэгэнтэйгээ ойр суудаг" гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Тусгаарлах байранд 511 хүн хянагдаж байна. Нийт 914 хүнийг тусгаарласан. Өнөө өглөө Нурсултан УБ-ын онгоцоор 22 иргэн ирсэн, тусгаарлагдсан хүн байхгүй. Берлин-Москва-УБ-ын онгоцоор 82 иргэн ирснээс Японоос ирсэн нэг иргэнийг тусгаарлалаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
614545
6 эможи

Зочин
2020-03-09 16:17
naad remax chin humuusee nuutsalsan ym bol arga hemzee abaach birus abaad irsen bol yah bsn ym buh hunii huchen charmailt talaar bolno sah dee HARIUTSLAGA TOOTS ene bol niitiin erh ashig
2020-03-09 14:32
urged
keyboard_arrow_up