COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

О.Ариунтуяа: 3 сарын 8-ны байдлаар COVID-19 халдвар дэлхийн 105 улсад бүртгэгдлээ

2020 оны 3 сарын 09

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Халдварын тархалт өнгөрсөн 24 цагт 1000 гаруйгаар нэмэгдсэн хоёр улс байгаа нь Иран, Итали. Итали улсад нийт 366 хүн нас барсан, хэд хэдэн хотод 16 сая хүнийг хамарсан хөл хорио тогтоолоо. Солонгост халдварын тохиолдол буурч байна. 360 тохиолдол шинээр бүртгэгдэж, 19 мянган хүн шинжилгээнийхээ хариуг хүлээж байна.

Гуравдугаар сарын 8-ны өдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 105 улсад бүртгэгдэж, тохиолдлын тоо 105,586 боллоо.

Сүүлийн 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 98 хүн нас барсан. 

ДЭМБ-аас коронавирусийн халдварын тархалтаар нь үе шатад хувааж үзэж байна. 

Үүнд: 

  • Тохиолдол бүртгэгдээгүй
  • Нэг буюу түүнээс дээш импортлогдсон
  • Дэгдэлт голомтлон тархаж байгаа
  • Өргөн цар хүрээний тархалттай гэсэн 4 үе шатад хувааж, үе шат бүхэнд тохирсон зөвлөмжийг улс орнуудад өгч буйг Монгол Улс мөрдөж байна. " гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614540
0 эможи

Зочин
2020-03-09 16:15
keyboard_arrow_up