COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Өнөөдөр өглөө Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 17 хүнийг тусгаарласан“

2020 оны 3 сарын 06

Arslan.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 854 иргэнийг тусгаарлаж, одоогийн байдлаар 476 иргэн ажиглалтад байна.

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт гурван иргэнийг тусгаарласан.

Өнөөдөр өглөөний Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 17 иргэнийг тусгаарласан.

Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдлын хувьд ямар нэгэн зовуурьгүй байгаа бөгөөд халуурсан, ханиалгасан шинж тэмдэг илэрсэн” гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү " Гуравдугаар сарын 4-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын хариу сөрөг буюу коронавирус илрээгүй.

Гуравдугаар сарын 5-нд ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Харин ажиглалтад таван хүн байна" хэмээв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614464
0 эможи

keyboard_arrow_up