COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Японд урлагийн тоглолт үзсэн 15 хүн коронавирусийн халдвар авсан

2020 оны 3 сарын 05

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар 79 улсад халдвар гарч, БНХАУ, БНСУ, Итали, Иранд халдвар голомтлон тархаж, гурван улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ.

БНСУ-ын Дэгү хотод халдвар олноор илэрч байгаа нь сүмээс гадна балетын сургалтын төвд халдвар гарснаас үүдсэн байна. Мөн Японд урлагийн тоглолт үзсэн 15 хүнээс халдвар илэрснийг мэдээлсэн.

ДЭМБ-аас COVID-19 томууг бодвол өвчлөл, нас баралтаараа өндөр бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч хүнд COVID-19 халдварын эсрэг дархлаа тогтоогүй байгааг онцлон мэдээлж байна." гэв.

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Өчигдөр Японд улсад шинээр 30 гаруй тохиолдлыг шинээр бүртгэсэн байна. Тус улс лабораторийн шинжилгээгээ түргэвчлэх, шинэ эм гаргаж авахад онцгой анхааран хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Итали улсын хувьд халдварыг тогтоох зорилгоор бүх боловсролын байгууллагын үйл ажиллагааг 3 сарын 15-ныг хүртэл зогсоох шийдвэр гарсан.

Ойрх дорнодод халдвар эрчимтэй тархаж байгаа. Иран улсын хувьд нийт 300 мянга гаруй эрүүл мэндийн ажилчдыг халдварыг эсрэг дайчлан ажиллуулж байгаа ба ДЭМБ-ын тусламжийг авч ажиллаж буйгаа мэдэгдсэн гэх мэдээлэл байна" гэв. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
614411
3 эможи

keyboard_arrow_up