COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Я.Буянжаргал: Гуравдугаар сарын 3-нд Дарханд 13, ХӨСҮТ-д гурван хүнийг тусгаарласан

2020 оны 3 сарын 04

Arslan.mn

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Нэгдүгээр сарын 9-өөс хойш 841 хүнийг тусгаарласан байна.Өнөөдрийн байдлаар 400 гаруй хүний ажиглалтад авсан.

Гуравдугаар сарын 3-ны орой буусан Москва-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 138 монгол иргэнээс гурван иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан.   Улаан-Үдийн галт тэргээр ирсэн халдварын сэжигтэй 13 иргэнийг Дарханд тусгаарлаад байна.

ДЭМБ-ын зөвлөх баг ХӨСҮТ, II төв эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад ажиллан, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

ОХУ-аас туршлага солилцох, түргэвчилсэн оношлуур, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх хүсэлт тавих багийг явуулахаар бэлтгэлээ хангасан. Уг багийг Эрүүл мэндийн дэд сайд ахалж, холбогдох албаныхан явах юм. 

Маргааш Туркийн онгоцоор ДЭМБ-аас ирүүлэх ачааг авах гэж байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614363
1 эможи

Зочин
2020-03-05 01:37
keyboard_arrow_up