COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

О.Ариунтуяа: Ямар ч орон “МАНАЙД КОРОНАВИРУС БҮРТГЭГДЭЭГҮЙ“ гэж бодож болохгүй. Бид шийдвэрлэх мөчид ирээд байна

2020 оны 2 сарын 28

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.

Энэ үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 28-ны 09:00 цагийн байдлаар БНХАУ-д  327 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдлын тоо 78,894 болсон.

БНХАУ-аас гадна 3,664 тохиолдол батлагдаж, 56 нь нас барсан байна.

COVID-19 халдварын тоо Иранд 248, Италид 650 болж, Японы хөлөг онгоцонд тусгаарлагдсан хүмүүсээс 705 хүн халдварлагдсан.

БНСУ-д 256 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 2,022 болж, 13 хүн нас барсан. 

Бид шийдвэрлэх мөчид ирээд байна. Халдвар тархсан орнуудыг хурдан хугацаанд хариу арга хэмжээ авахыг уриалж байна. Энэ бол томуугийн вирус биш, тархалтыг хязгаарлах боломжтой гэдгийг ДЭМБ-ын ерөнхий захирал хэлж байна.

Ямар ч орон манайд тохиолдол бүртгэгдэхгүй гэж бодож болохгүй. Ингэвэл том алдаа болно. Вирус бол улс орны хязгаар, яс үндэс, хөгжлийн түвшинийг ялгахгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
2
sad an post
5
ouch an post
1
confuse an post
2
angry an post
2
614197
32 эможи

keyboard_arrow_up