COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Монголчуудын ихээр зорчдог Япон, Солонгос, Сингапур, Тайваньд Ковид-19 халдвар нэмэгдсээр байна“

2020 оны 2 сарын 19

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

"Ковид-19 халдвар Азийн 12 оронд бүртгэгдээд байна"

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Ковид-19 халдвар Азийн 12 оронд бүртгэгдээд байна. Тэр дундаа монголчуудын хамгийн ихээр зорчдог Япон, Солонгос, Сингапур, Тайвань зэрэг оронд халдвар нэмэгдсээр байна. Монгол Улс халдварын эрсдэл өндөртэй хэвээр байна.  " гэв.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "2020 оны хоёрдугаар сарын 19-ний 10:00 цагийн байдлаар ковид-19-ийн халдвар авсан хүний тоо 75,182, нас баралт 2,009 байна.

Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдол 1,851 байгаа бол нас баралт 137-оор нэмэгджээ. 

Хятадаас гадна дэлхийн 25 улсад 900 тохиолдол бүртгэгдсэн. 

Шинэ коронавирусийн халдварын тохиолдлуудад хийсэн судалгаагаар өвчлөлийн  81 хувь нь хөнгөн,  14 хувь нь дунд  5 хувь нь нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-д эрүүл мэндийн 3,019 ажилтан халдвар авснаас 14.6 хувь нь маш хүнд байгаа.

Хятадад 80 гаруй эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж байгаа бөгөөд эхний үр дүн дөрөвдүгээр сард гарна" гэв.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613917
0 эможи

Зочин
2020-02-19 15:59
keyboard_arrow_up