COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СТАТИСТИК: Улаанбаатар хотод ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

Энэ оны эхний сард халдварт өвчнөөр өвчлөгчид 4,184 болж, өмнөх оны мөн үеэс 14 хувиар нэмэгдсэн  үзүүлэлттэй гарсан тухай ҮСХ-оос мэдээллээ.

Харин цусан суулгаар өвчлөгчид 38.5 хувиар, сүрьеэгээр өвчлөгчид 22.8 хувиар, салхин цэцгээр өвчлөгчид 13.9 хувиар буурсан байна.

Мөн халдварт өвчнөөр өвчлөгчдийг төрлөөр, дүнд эзлэх хувиар авч үзэхэд 2020 оны нэгдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,900 болж, өмнөх оны мөн үеэс 39.5 хувиар нэмэгджээ.

Улаанбаатар хотод 2020 оны 1 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 болсон байна.

Харин амьсгалын замын халдвар 1,516 болж, өмнөх оны мөн үеэс 10 хувиар, гэдэсний халдварт өвчин 185 болж, 38.5 хувиар буурчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613836
0 эможи

Зочин
2020-02-17 20:19
ИРГЭН
2020-02-17 17:31
НӨГӨӨ ХАСАГ ХАР ТАМХИЧИН БАЙЖ БОЛОХ АМЬТАН ТАРААГААД ЯВСАН ЮМ БИШ БИЗ.
зочин
2020-02-17 16:30
Бэлгийн боловсролын талаар залуучууд хүүхдүүдэд цогц сургалт явуулах хэрэгтэй байна.
keyboard_arrow_up