COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Төмөрбаатар: Өрх сумын эрүүл мэндийн төвүүдэд гэрээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлнэ

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

ЭМЯ-наас коронавирусийн цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ковид-19 халдвараас урьчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр харьяа дүүргийн эрүүл мэндийн төвүүд хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйжүүлэх бодисыг нөөцлөх, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг байрлуулж, ариутгал хийж байна.

Болзошгүй эрсдлийн үед БЗД, ЧД, ХУД, СХД, Төв салбаруудад ковид-19 халдварын үед сэжигтэй тохиолдолд үйлчлэх тус бүр хоёр түргэн тусламжийн автомашиныг шаардлагатай зүйлсээр тоноглон бэлэн байдалд байлгаж байгаа. 

Мөн эрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд нийт үйлчилгээний 60-аас доошгүй хувийг гэрийн эргэлтээр зохион байгуулах чиглэлийг үүрэг болгож байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар руу нэвтрэх найман пост дээр хяналтын баг ажиллаж байгаа. Үүний зорилго нь иргэдэд мэдээлэл, шаардлагатай зөвлөмж хүргэх бөгөөд сэжигтэй тохиолдлыг илрүүлэх юм. Одоогоор ноцтой тохиолдол илрээгүй бөгөөд шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613826
1 эможи

Зочин
2020-02-17 20:18
ИРГЭН
2020-02-17 17:16
БҮХ ЭМЧЭЭ ЛАМААР СОЛЬЖ БҮХ ЭМ ТАРИАГАА ГАНДАНГИЙН ШИДЭТ ҮРЛЭЭР СОЛЬЧИХВОЛ ЯДУУ ТӨСӨВТ МААНЬ ИХЭЭХЭН НЭМЭР БОЛОХ ЮМ БИШ ҮҮ.ЛАМ НАР АА.ТЭГЖ БУЯН БОЛОХГҮЙ БИЗ.ӨЧНӨӨН ЖИЛ АРД ТҮМНЭЭР ТЭЖЭЭЛГЭСЭН ТА БҮХЭНД НЭГ ИЙМХЭН ТУС БАЙХ БАЙЛГҮЙ ДЭЭ.
keyboard_arrow_up