COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Д.Нямхүү: Уханиас ирж, тусгаарлагдсан оюутнууд 14 хоног нь дуусаад өнөөдөр эмнэлгээс гарлаа

2020 оны 2 сарын 15

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Уханиас ирж тусгаарлагдсан оюутнууд 14 хоног нь дуусаад өнөөдөр эмнэлгээс гарлаа. Давтан шинжилгээ хийхэд сөрөг буюу шинэ коронавирус байхгүй гарсан. Шинж тэмдэг ямар нэгэн хүнд илрээгүй. Өдөр бүр халууныг нь үзэж эмчийн хяналтад байлгасан. Ингээд өнөөдөр бүгд баяртайгаар сэтгэл амар гэр орондоо гарахаар боллоо гэж байсан. Бид  оюутнууддаа зөвлөмж өгч өөрсдөө бүртгээд явахаар зөвлөгөө өгсөн.

2020 оны хоёрдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм, Архангай аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Одоогийн байдлаар буюу 2020 оны хоёрдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д гурван хүн, Дорнодод нэг, Завханд нэг, Налайх дүүрэгт нэг буюу нийт зургаан хүн тандалт шинжилгээ хяналтад орсон" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613780
0 эможи

Зочин
2020-02-15 20:56
zochin
2020-02-15 13:13
Ашгүйдээ.
keyboard_arrow_up