COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Сүүлийн 24 цагт коронавирусийн 15 мянган тохиолдол илэрсэн нь БНХАУ халдварыг хяналтдаа авсны илрэл“

2020 оны 2 сарын 13

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

" БНХАУ-ын бүх мужид буюу 33 мужид халдвар бүртгэгдсэн"

Arslan.mn

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Шинэ коронавирсийн халдварын тархалт өндөр хэвээр байна. БНХАУ-ын бүх мужид буюу 33 мужид халдвар бүртгэгдсэн.

Сүүлийн 24 цагт 15 мянгаар нэмэгдсэн. Яагаад огцом нэмэгдсэн вэ гэхээр лабораторийн хурдавчилсан аргыг нэвтрүлсэн. Нэгдүгээр хавьталтай хүмүүсийг богино хугацаанд шинжлэн илрүүлж, БНХАУ өвчнийг хяналтдаа авч байна гэж ойлгож байна. 

ДЭМБ-аас өвчний халдвараас илүү цуурхал аюул дагуулж байгааг хэлсэн. Тэгвэл өчигдөр оройн 09:00 цагаас эхлээд яг хүмүүсийг амрах цагаар хуурамч мэдээлэл цацаж, иргэдийг айдаст автууллаа" гэв.

    “Нийгмийн сүлжээгээр худал мэдээлэл тараасан иргэнийг олж тогтоон, шалгаж байна“

Arslan.mn

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат "Хуурамч мэдээлэл тарааж байгаа үйлдлээ таслан зогсоохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өчигдөр орой тараасан худал, ташаа мэдээлэлтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэн Д-г олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ мэт худал мэдээлэл тараавал хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ:

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
613696
2 эможи

Зочин
2020-02-13 13:54
Худлаа үнэн мэдээлэл тарааж байгаа амьтадыг банздах хэрэгтэй.
Зочин иргэн Г gej baisan yagaad irgen Д bolchixvoo
2020-02-13 11:32
Xmm
keyboard_arrow_up