COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа хоёр хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан“

2020 оны 2 сарын 07

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

"ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарч халдваргүй болох нь тогтоогдсон" гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хэллээ.

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа "Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын 31,436 тохиолдол 636 нас баралт бүртгэгдээд байна. Өмнөх өдрөөс 3,174 шинэ тохиолдол илэрсэн.

ДЭМБ-аас шинэ коронавирусийн дэгдэлтийн тархалтыг хязгаарлахаар 675 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүнд сангууд хандив өргөж эхлээд байна."гэв. 

Arslan.mn

Тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариунуудын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн лабораторид ирсэн шинжилгээний хариунууд сөрөг гарсан. Өчигдөр зургаан хүн ХӨСҮТ-д ирж тусгаарласан хяналтад орсон. Ховд аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг хүнийг тусгаарласан бөгөөд сорьц нь ХӨСҮТ-д ирсэн, шинжилгээ хийгдэж байгаа" гэв.Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613476
0 эможи

Зочин
2020-02-07 23:02
Zochin
2020-02-07 21:19
Emiin sanguud mask zarahgui bna ochihoor beg bol duussan esvel ireegui bna gehiin ter olon masknuud haaguur zaragdaad bna
keyboard_arrow_up