COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Өчигдрийн байдлаар дөрвөн иргэн сэжигтэй тохиолдлоор ирж хоносон. Лаборторийн хариу гарахаар мэдээлнэ

2020 оны 1 сарын 30

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

"Шинэ коронавирусийн халдварын тархалт 6,065-д хүрч, 132 хүн нас барсан байна"

Arslan.mn

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Өвчний шинж тэмдэг нууцлаг байгаа үед голомтоос шууд ирж байгаа иргэдэд хяналт тавих нь чухал юм. Тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа учир ДЭМБ-ын Онцгой комисс өнөөдөр дахин хуралдахаар болсон. 

ДЭМБ Монголын ЭМЯ-тай хамтран коронавирусын оношлуурыг дахин худалдан авахаар болсон.

Дэлхийн хэмжээнд дэгдэлтийн тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Батлагдсан тохиолдол 6,065 болж, 132 хүн нас барсан байна. Тохиолдлын тоонд нэг орон нэмэгдсэн нь Арабын нэгдсэн Эмират улс. Тус улсад дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдсэн.

Японоос саяхан нэг оношлуур авсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл дахин нэг таатай мэдээ хэлэхэд ЭМЯ, ДЭМБ-тай хамтран дахин коронавирусийн оношлуурыг авахаар хамтран ажиллаж, тооцоо судалгаагаа гаргаж худалдан авалтаа эхлүүлээд байна

ДЭМБ, Дэлхийн эдийн засгийн форумтай хамтран зах зээлийн эрэлт хэрэгцээний судалгааг хийх ба хоёрдугаар сарын 5-нд дуусгахаар төлөвлөж байна. Халдваргүйтэл, мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх гээд нүсэр ажил байдаг ба эрүүл мэндийн салбарт ажиллаж буй бүх хүмүүст талархаж буйгаа илэрхийлье." гэв.

"Бид нүдэнд үл үзэгдэх дайснуудтай тэмцэж байгаа тул та бүхэн бидний өгсөн зөвлөмжийг гололгүйгээр, хариуцлагатай хэрэгжүүлвэл үр дүнд хүрнэ"

Arslan.mn

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  “Уржигдар ХӨСҮТ дээр 14 сэжигтэй тохиолдолтой хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн хариу сөрөг гарсан тул бид зөвлөгөө өгөөд дараагийн арга хэмжээг авч байгаа.

Өчигдрийн байдлаар дөрвөн иргэн сэжигтэй тохиолдлоор ирж хоносон. Шинжилгээ хийсэн ба лаборторийн хариу гарахаар мэдээлнэ.

Бид бүхэн газруудаас туршлага авч бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд үндсэн туршлага авч байгаа газар маань хятад орон тул бид өдөр болгон мэдээ солилцож, чиглэл болгон дээрээ бэлтгэл хийж байгаа гэдгийг хэлмээр байна. ДЭМБ нэмэлтээр шинэ оношлуур өгөхөөр болсон нь таатай байна. Оношлуурын захиалгын захиагаа явуулсан, удахгүй нийлүүлэгдэх байх.

Засгийн газраас гуравдугаар сарын 2-н хүртэл чөлөө өгсөн. Энэ бол амралт биш, энэ хугацаанд дархлаагаа дэмж, цэвэр агаарт гарах боломжтой. Шинээр мутацид орсон энэ вирус хүн төрөлхтөнтэй дайн зарласан гэж ойлго. Бид нүдэнд үл үзэгдэх дайснуудтай тэмцэж байгаа тул та бүхэн бидний өгсөн зөвлөмжийг гололгүйгээр, хариуцлагатай хэрэгжүүлвэл үр дүнд хүрнэ. Хүн бүр дор бүрнээ хичээвэл өөрсдийгөө хамгаалах боломжтой. 

Сурагчдыг хичээллүүлэхгүй болсонтой холбоотойгоор гадуур сэлгүүцэх нь ихсэж, дэлгүүр хоршоогоор их явахаа болино уу. Мөн маскны үнийг нэмэхгүйгээр эерэг хандлагаар хандаж, хууль дүрэм, гаргасан зөвлөмжийг биелүүлэх хэрэгтэй" гэв. 

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
613144
5 эможи

Иргэ
2020-02-06 14:18
Цагаасарын бэлтгэл гээд хөл хөдөлгөөн орон нутагтаа найгүй их байхым даа гэж.
Zochin
2020-02-03 00:42
hilee haa
zochin
2020-02-01 01:57
hilee haagaad ogooch shaardaj bna
zochin
2020-01-31 14:15
hutsaad bailgvi hilee haagaach
зочин
2020-01-31 12:04
Хилээ хаагаач төрийн 3 өндөрлөгөөс шаардаж байна шаардаж бна шарлаж байна
Зочин
2020-01-30 17:38
Зочин
2020-01-30 13:42
Zelme
2020-01-30 13:26
Хятадуудад виз олгохоо зогсоогооч олгох оо зогсоогооч!!!!! ШААРДАЖ БАЙНА
Zelme
2020-01-30 13:25
Хятадуудад виз олгохоо зогсоогооч !!! Шаардаж байна
keyboard_arrow_up