COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Шинжилгээгээр Дэрэн клуб болон Хэнтийд нас барсан хүүхдэд коронавирус ИЛРЭЭГҮЙ“

2020 оны 1 сарын 29

Шинэ төрлийн коронавирусийн цаг үеийн асуудлаар Эрүүл мэндйн яам, ХӨСҮТ-ийн албаныхан мэдээлэл өгч байна. /2020.01.29/

ШУУД ҮЗЭХ:

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица  "Өнөөдөр ДЭМБ-ын удирдах албаныхан Ши Жиньпинтэй уулзаж, ярилцсан. Ухань хотод халдварын тархалтыг хязгаарлах, вакцин гаргаж авах талаар хэлэлцсэн.

Өнөөдөр дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4,593, сэжигтэй тохиолдол 6,973 байна. Халдвар авсан 132 хүн нас барсан.

БНХАУ-аас гадна дэлхийд 4 бүсийн 14 улсад 56 тохиолдол батлагдсан. Үүнээс 42 тохиолдол нь Ухань хотод зорчсон өгүүлэмжтэй байна.

2003 онд гарсан SARS-н дэгдэлттэй харьцуулахад харьцангүй бага байна.

Нийт тохиолдлын 20 хувь хатгалгаагаар хүндрэх  магадлалтай байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эмчилгээний тал дээр нарийн мэдээлэл гаргахаар ажиллаж байна.

АНУ-ын 5 тохиолдол нь өөрсдөө иргэний үүргээ ухамсарлаж өөрөө эмнэлгийн  байгууллагад хандсан гэх жишээ бий. Тиймээс Хятадад сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд зорчсон, халуурсан тохиолдолд эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөж байна.

Халдварт өвчний дэгдэлтийн үед буруу ташаа мэдээлэл их явагдаж, олон нийтийн санаа зовнисон байдал үүсдэг учраас албаны эх сурвалжийн мэдээлэлд итгэхийг хүсье.

Австрали улсын олон улсын эрүүл мэндийн дүрмийн зохицуулагч байгууллага нь нэгдүгээр сарын 28-ны өдөр ХӨСҮТ-д 12:40 цагт Монгол Улсын иргэнд халдвар илэрсэн гэх мэдээллийг ирүүлсэн боловч гурван цагийн дараа халдвар илрээгүй халдвар илэрсэн хүний ойрын хавьтал гэдгийг мэдээлсэн.  Хэдийгээр олон нийтийг түгшээсэн боловч, мэдээлэл хурдан шуурхай солилцож байгааг илтгэсэн хэрэг болсон " гэв.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613088
1 эможи

Зочин
2020-01-29 22:58
Зочин
2020-01-29 14:07
keyboard_arrow_up