COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Амны хаалтаа ингэж зөв хэрэглээрэй

2020 оны 2 сарын 03

Arslan.mn

Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд амны хаалтыг зайлшгүй зүүх шаардлагатай болоод байна.

Харин амны хаалтыг хэрхэн зөв сонгох талаар Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө. Амны хаалтыг зөв зүүж сурснаар та өөрийгөө болон гэр бүлийнхнээ элдэв халдварт өвчнөөс  хамгаалж  чадна. Мөн амны хаалтыг зөв хэрэглэж сурах, хэвших нь таны эрүүл мэнддээ  оруулж буй том хөрөнгө оруулалт гэдгийг анхаараарай.

Ханиад томуугүй хүн нэг удаагийн амны хаалтыг дөрвөн цаг зүүх боломжтой. Үүнээс илүү цагаар зүүж болохгүй.  Харин ханиад томуутай хүмүүс хоёр цаг тутамд сольж байх ёстой. Нэг амны хаалтаа удаан зүүх юм бол бактери болж, үржих нөхцөлийг бүрдүүлдэг аж. Иймээс иргэд маскийг хоёр цаг тутам сольж зүүх хэрэгтэйг анхааруулж байна.

Хэрэглэсэн амны хаалтаа бохирлогдсон хэсгээс барьж болохгүй хоёр талын резинээс нь барьж шууд хогийн саванд хийнэ. Амны хаалт зүүхээс өмнө, мөн солих бүрт гараа савандаж угаахыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613071
1 эможи

Зочин
2020-02-03 17:53
Зочин
2020-01-28 22:09
Зочин
2020-01-28 22:09
Зочин
2020-01-28 18:47
keyboard_arrow_up