COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Австралид очсон Монголын иргэн коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдлоо

2020 оны 1 сарын 28

Arslan.mn

"Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн" талаар Монгол Улсын Эрүүл мэндийн яам 13:48 цагт мэдээлсэн юм. Гэвч энэ мэдээлэл ташаа гэдгийг ЭМЯ-аас өнөөдөр 16:00 цагт дахин мэдээлэл хийж залрууллаа.

 Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар  "Өнөөдрийн 14:40 цагийн байдлаар Австарлийн Эрүүл мэндийн газартай холбогдож мэдээллийг нягтлахад тухайн Монгол Улсын иргэн маань онгоцонд байсан халдвар авсан иргэнтэй хамт нисэж очсон бөгөөд Монгол Улсын иргэн шинэ коронавирусийн халдвар аваагүй байна" гэв.

Австрали улсад одоогийн байдлаар таван хүн коронавирусийн халдвараар өвчилсөн нь тогтоогдоод байгаа юм. Үүнээс дөрөв нь тус улсын иргэн байгаа бол нэг нь Австралид сурдаг 21 настай Хятадын оюутан гэж тус улсын хэвлэлүүдэд дурджээ.

Сануулахад, БНХАУ-ын Гуанжу хотоор дамжин Австралид очсон Монгол иргэн коронавирусын халдвар авсан тухай мэдээллийг албан эх сурвалж өгч байсан ч энэ нь дээрх мэдээллээр үгүйсгэгдлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
613058
1 эможи

Зочин
2020-01-29 09:40
ЭМЯ - ны гадаад харилцааны хэлтэст байгаа англи хэлтэй орчуулагч нарын хэлний түвшинг харуулчихлаа. Арын хаалганы хэлмэрчээс болж ард түмнийг айдаст авахуулчихлаа. Вирус илэрсэн хүнтэй танай иргэн хамт явжээ гэхийг танай иргэнээс вирус илэрлээ гэж орчуулахаар яа наа. Сарангэрэл сайдын гадны хүнтэй хийсэн уулзалтыг цаад тал ер нь ойлгосон болов уу. Ийм ийм ажил хийсэн гэж хэлсэнийг ийм ажил хийгээгүй гэж орчуулж чадах улсууд яаманд чинь байна Сайд аа
Зочин
2020-01-28 22:06
Зочин
2020-01-28 16:22
keyboard_arrow_up