COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Я.Буянжаргал: Сэжигтэй тохиолдол илэрвэл яаралтай тусгаарлах өрөөг боомтуудад бэлдсэн

2020 оны 1 сарын 28

Arslan.mn

Шинэ төрлийн коронавирсийн цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн хэвлэлийн хуралд ЭМЯ, ХӨСҮТ-ийн албаныхан болон МХЕГ-ын төлөөлөл оролцож хил дээр хяналт шалгалтын ажил хэрхэн хийгдэж байгаа талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Коронавирусыг тодруулах 200 оношлуур өчигдөр орой ирсэн. Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн бэлэн байдлыг шалган, үнэлгээ зөвлөмжөө өгч байна. Орон нутагт эмийн нөөцийн зургийг авч баталгаажуулж байна. 

Мөн хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн биеийн байдлын талаарх мэдээллийг тогтмол авч байгаа. Түүнчлэн мэргэжлийн эмч нараар зөвлөгөө, мэдээллийг түгээсээр байгаа. 

Хонгконгоос өчигдөр орой ирсэн халуунтай хоёр оюутан ХӨСҮТ-д тусгаарлагдан шинжилгээний хариуг хүлээж байна. Биеийн байдал хэвийн.

БНХАУ-д уламжлалт сар шинийн баяр болсонтой холбоотойгоор хилийн хязгаарлалт хийсэн хугацаа өндөрлөж байгаагаас хилээр орж ирэх хүний тоо нэмэгдсэн. Тиймээс хилийн боомтуудад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, аюулгүй байдлыг хангаж байна. Сэжигтэй тохиолдол илэрвэл яаралтай тусгаарлах өрөөг ч бэлдсэн байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613045
0 эможи

Зочин
2020-01-28 22:05
Зочин
2020-01-28 13:32
keyboard_arrow_up