COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Томуугаар өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ асарсан эцэг, эхэд цалинтай чөлөө олгоно

2020 оны 1 сарын 27

Arslan.mn

Шинэ коронавирусын өвчлөлтэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээлэл хийсэн билээ. 

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар:

Arslan.mn

"Нэгдүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн нөхцөл байдлын тухайд ДЭМБ-ын мэдээлснээр өвчилсөн хүний тоо 2,796 болж, нас барсан хүний тоо 80 болсон байна.

БНХАУ-д 2,761 тохиолдол, үлдсэн 35 тохиолдол нь бусад улсад бүртгэгдсэн ба бүх нас баралт зөвхөн БНХАУ-д гарсан.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны өгсөн мэдээгээр:

  • 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан.
  • Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн  голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Эрсдлийн зэрэг дундаас өндөр шилжсэн байдалд байна. БНХАУ-ын 30 муж, 14 оронд халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сэжигтэй гэж үзэж буй есөн орон байна.  

Коронавирусийн талаар үнэн бодит мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч, ард иргэдэд тайван байхыг зөвлөмөөр байна

Амьсгалын замын цочмог халдвар, томуу томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсвэл гэрээр асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг, эх эсхүл асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт зөвлөсөн. БНХАУ-ын Ухань хотод сурч байгаа монгол иргэдээ татаж авах асуудлыг судлахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт даалгасан. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
613001
2 эможи

Зочин
2020-01-27 23:43
Зочин
2020-01-27 14:35
keyboard_arrow_up