COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Цогтбаатар: Хил гааль, ямар нэг аялал жуулчлалд хорио тавихгүй. Сургууль хаагдахгүй

2020 оны 1 сарын 24

Arslan.mn

Олон нийтийн сүлжээгээр урд хөршид шинэ төрлийн коронавирус гарсан тул хилээ хаах тухай санаачилга гараад буй. 

Харин хил хаах, хөл хориог тогтоохыг ЭМЯ эсвэл аль нэг байгууллага дангаараа шийддэг зүйл биш гэдгийг өнөөдөр хэвлэлийн үеэр албаныхан хэлэв.

Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Женевт хуралдсан Олон улсын эрүүл мэндийн дүрмийн шуурхай хорооны байр суур, шийдвэрийг бид анхааралтай хүлээсэн. Тус хорооноос олон улсын түвшинд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсээгүй гэж дүгнэсэн. Тиймээс хил гааль, ямар нэг аялал жуулчлалд хорио тавихгүй. Мөн сургууль хаагдахгүй.

2003 онд SARS мөн анхаарал татаж гарч ирж байсан бол одоо байдаг л нэг вирусийн халдварт өвчин болсон.

Энэ удаад ДЭМБ-ын зөвлөмжөөс түрүүлж БНХАУ-ын засгийн газар Ухань хотын захиргаа хөл хорио тогтоолоо. Анхдагч голомтдоо хөл хорио тогтоосон нь эрсдлийг бууруулж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
2
angry an post
4
612950
11 эможи

Иргэн
2020-01-30 00:05
Сургууль хаагдсан хаха
Зочин
2020-01-25 14:00
mon ih medej bnaa..surguuli haagdachihlaa...haalgahgvi baih ni yasiin kkkkkk
Зочин
2020-01-24 13:57
Зочин
2020-01-24 13:49
keyboard_arrow_up