COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй

2020 оны 1 сарын 23

Arslan.mn

Урьд шөнө нэгдүгээр сарын 22-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусийн халдвар нь Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж үзээгүй талаар мэдээлсэн.

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам өдөр бүр 11:00 цагт цаг үеийн мэдээлэл өгч байхаар болжээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл  “Сошиалаар явж буй зарим мэдээлэл худлаа. Эрээн-Улаанбаатарын автобусаар 6 настай, эмэгтэй хүүхэд халуунтай Замын-Үүдээр орж ирсэн. Хүүхдийг ээжийн хамт Замын-Үүдийн эмнэлэгт түр тусгаарласан. Хилийн хяналтыг сайржуулсан арга хэмжээ авсан.

Шинжилгээний сорьцын хариу маргааш гарна. Ээж охин хоёр БНХАУ-ын /Өвөрмонгол/ иргэн учраас хил хаахаас өмнө буцна.

Өвчин гарсан орноос зорчиж ирсэн хүмүүсийн халууныг үзээд шинж тэмдэггүй хүмүүсийг нэвтрүүлнэ.

Мөн цагаан сартай холбоотойгоор энэ өвчлөл тархах өндөр эрсдэлтэй учир урьдчилан сэргийлэх зөвлөмжийг бид байнга ард иргэддээ өгч, анхааруулж байна." гэв.

Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Я.Буянжаргал “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бүх зөвлөмжийг гаргасан. Бид эмнэлгийн бэлэн байдлыг хангаж, Сайдын албан даалгаврыг хэрэгжүүлж байгаа. Бүх аймгуудад цахим сургалт хийсэн.

Иргэд ХӨСҮТ-ийн 80086829 утсаар зөвлөгөө авах боломжтой" гэдгийг хэллээ.

 

ШУУД ЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612917
1 эможи

энхбат
2020-01-24 15:15
хэрвээ энэ вируус ямар нэгэн байдлаар орж ирээд тарвал яаж арга хэмжээ авхын бэ
Зочин
2020-01-24 00:20
Зочин
2020-01-23 17:38
keyboard_arrow_up