COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 30, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Амьсгалын замын халдварын сэжигтэй 6 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй

админ
2020 оны 1 сарын 22

Arslan.mn

БНХАУ-д анх гарснаас хойш хэд хэдэн улсад тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.

"Короновирусийн халдвар ахуйн хавьтал болон агаар дуслын замаар дамжиж байна"

Короновирусийн халдвар ахуйн хавьтлаар дамжиж байсан бол өчигдрөөс агаар дуслын замаар дамжсан тохиолдол бүртгэгдлээ. Агаар дуслын замаар дамжиж байгаа тул хэн ч өвчлөх эрсдэлтэй. Тиймээс халдвар гарсан бүс рүү аль болох зорчихгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа. 

Arslan.mn

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл  "Дэлхийн зарим улс оронд шинэ Коронавирусийн халдвараар 282 хүн өвчилж, 6 хун нас барсан, мөн Тайланд улсад 2, Япон улсад 1, БНСУ-д тус тус нэг тохиолдол зөөвөрлөгдөж бүртгэгдсэн тухай ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ.

Мөн албан бус эх сурвалжын мэдээлж байгаагаар АНУ, Австрали, Филлипин улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.

Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 08 дугаар тушаалын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ, НЭМГ-ын хамтарсан эрсдэлийн үнэлгээний баг эрсдэлийг хоёр дахь удаагаа үнэлж, “Дунд” зэргийн эрсдэлтэй гэж дүгнэсэн.

Нэгдүгээр сарын 10-наас эхлэн БНХАУ, Хонг Конгоос онгоцоор ирсэн халуурсан, ханиалгасан, амьсгалын замын халдварын сэжигтэй 6 хүнийг ХӨСҮТ-д түр тусгаарлан. Онош тодруулах шинжилгээ хийж, шинэ коронавирусын халдварыг үгүйсгэсэн.

ДЭМБ-аас халдварын хяналт, сэргийлэлт, тохиолдлын тодорхойлолт, тандалт, эрсдэлийн харилцаа холбоо, лабораторийн талаар гарсан түр зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна." гэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612856
0 эможи

Зочин
2020-01-23 02:27
Зочин
2020-01-22 14:23
keyboard_arrow_up