COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР шагнууллаа

2019 оны 12 сарын 31

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын шилдэг эмч, ажилчдад төрийн дээд одон медаль гардуулах арга хэмжээ өчигдөр ЭМЯ-нд боллоо.

Шагналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар болон бусад албаны хүмүүс гардуулж өглөө.

Arslan.mn

Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн салбарт цаг наргүй зүтгэдэг эмч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын 3.2 сая хүн амынхаа эрүүл мэндийн төлөө энэ салбарын 52 мянган гаруй ажилтнууд маань ажиллаж байна. 
Өнөөдөр ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан эмч, мэргэжилтнүүд энд цугларсан байна. Эрүүл мэндийн салбарт шинэхэн ардын болон гавъяат эмч төрлөө. Энэ мэт 2019 оноо бид амжилт бүтээлээр үдлээ. 2020 онд хийж бүтээх их ажил байна. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.” хэмээлээ.

Arslan.mn

ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг “Юуны өмнө энэхүү шагналыг авсандаа маш их баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж, Төв аймаг нэгдсэн эмнэлгийн хамт олон болон сүүлийн 25 жил ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн хамт олон, үр хүүхдүүддээ талархаж байна.  2020 он амжилт бүтээлээр дүүрэн он жилүүд байна гэдэгт итгэж байна. Та бүхэндээ эрүүл энх, сайхан бүхний хүсье.
Би 1983 онд Ангаах ухааны их сургуулийг төгсөөд Төв аймгийн Баяндэлгэр суманд  2 жил сумын эмчээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр 10 жил ажиллаж, 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл ХӨСҮТ-д ажиллаж байна. Хамт олноороо үргэлж бахархаж явдаг.  
Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр, Элэг бүтэн Монгол хөтөлбөр, Сүрьеэгийн гаралтыг бууруулах чиглэлийн бүх аянд манай хамт олон манлайлан оролцож байна. Энэ дашрамд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэж байгаа нийт цагаан нөмрөгтэй эмч, сувилагч, ажилтануудад шинэ оны мэнд хүргэе. ” гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn
Arslan.mnArslan.mn

Arslan.mn

ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
612158
10 эможи

Зочин
2019-12-31 20:41
Bolor
2019-12-31 16:36
Estoi nudee olson shagnal bolj Tunsag emch ajildaa garguud olondoo hundlegdsen hun munuus mun. Udahgui gavyat emch bolno gej naidaj baina tanid amjilt husie
Зочин
2019-12-31 14:33
Халдвартад насаараа олон жил хүнд ажиллаж бсан тэтгэвэртээ гарсан олон шилдэг эмч сувилагч дунд мэргэжилтэнгүүд зөндөө бга тахал янз бүрийн өвчлөлд ажиллаж бсан.Тэд нарыгаа тоодоггүй сүүлийн үёд долигносон өөрт хэрэгтэй найз нараа шагнасан үзэгдэл их бна.Захирал боловсон хүчин дарга нараа солих хэрэгтэй .Мэдлэг боловсролтой туршлагатай эмч санхүүч нараа томилмоор ям да .Буглаа идээ бээр их ч аргаад өнгөрдөг .Үнэхээр харамсалтай
Зочин
2019-12-31 14:00
ггг
2019-12-31 11:43
энэ одонгоор яах юмбэ.
оюун
2019-12-30 21:54
үнэн юм алга халдвартын тунсаг эмч нараа дарамталж ёс зүйгүй байсныхаа төлөө шагнал өгчээм эмч нараас ёс зүй бүү шаард ичээч
Зочин
2019-12-30 18:11
keyboard_arrow_up