COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ: “Ойлгое, хүндлье-Гэр бүлийнхээ төлөө” аянд нэгдэж, арга хэмжээ зохион байгууллаа

админ
2019 оны 12 сарын 09

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэг жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх “Ойлгое, хүндлье-Гэр бүлийнхээ төлөө” аянд нэгдэж, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.

Дэлхийн 180 гаруй улс орон жил бүрийн 11 сарын 25-наасс 12 сарын 10-ны хооронд “Жендерт суурилсан хүчирхийлэлийн эсрэг” тэмцэн үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд тус эмнэлгийн хамт олон “Ойлгоё, Хүндлье-Гэр бүлийнхээ төлөө” уриан дор хүчирхийллийн эсрэг аяныг өрнүүлэн ажилласан.

Энэхүү аяны хүрээнд 2019.12.02-ны өдөр “Ойлгоё-Хүндлье” уриан дор “Цагаан туузтаны хөдөлгөөн” арга хэмжээг зохион байгуулж,  200 гаруй иргэд, үйлчлүүлэгч, эмч, ажилчдад цагаан тууз зүүж, нийт 335 иргэд, үйлчлүүлэгч, эмч, ажилчдаар хүчирхийллийн эсрэг нэгдэж буйгаа илэрхийлсэн гарын үсэг зуруулан хөдөлгөөн өрнүүлсэн.

Улсын гуравдугаар эмнэлгийн хамт олон Жендерийн эрх тэгш байдлыг хангах 2017-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны чиглэлээр жил бүр зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг.

2019 онд тус эмнэлэг Зөвлөх поликлиникийн “Өдрийн эмчилгээ”-ний 144 тоот өрөөг хүүхэд, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх өрөө болгон тохижуулж, холбогдох мэдээ мэдээллийн самбар, үзүүлэн зэргийг байршуулж, “Улаан карт”-аар үйлчлэх зохицуулалт хийж ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611379
0 эможи

Зочин
2019-12-10 01:04
УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up