COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Азийн улс орнуудын шинжлэх ухаан, бодлогын хэлэлцүүлэг боллоо

2019 оны 11 сарын 01

Arslan.mn

Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Азийн улс орнуудын хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах нь: шинжлэх ухаан, бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа.  

Хэлэлцүүлэгт дотоод, гадаадын 150 гаруй эрдэмтэн судлаач, мэргэжилтэн, бодлого тодорхойлогч болон хувийн хэвшлийнхэн чуулж тус бүс нутагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, сайн туршлагаас хуваалцлаа.
Энэхүү хэлэлцүүлгээр оролцогчид хүний эрүүл мэнд, нэн ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах асуудлаар:

  1. Азийн орнуудын агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хот суурин газрын цэвэр агаар төлөвлөгөөний төсөл,
  2. Монгол улсад агаарын бохирдол, эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны үндэсний хөтөлбөрийн төсөл,
  3. Мэдээлэл харилцаа, ухуулга, нөлөөллийн үндэсний стратегийн төсөл гэсэн бодлогын баримт бичгүүд гарсан.


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн олон улсын хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ энэхүү бодлогын баримт бичиг нь нотолгоонд тулгуурлан олон талт хэлэлцүүлгийн дүнд гарсан тул бид бүх талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609977
0 эможи

Зочин
2019-11-03 07:46
Зочин
2019-11-02 02:30
keyboard_arrow_up