7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улсын нэгдүгээр эмнэлэгт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзлэг, оношлогоо хийнэ

админ
2019 оны 10 сарын 31

Arslan.mn

Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт арваннэгдүгээр сарын 2-нд иргэдийг үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтад хамруулах гэнэ.  Иргэдийн амьдралын хэв маягыг өөрчлөх, зөв хандлага төлөвшүүлэх зорилгоор “Эрүүл амьдралын төлөө-2019” нийгмийн эрүүл мэндийг дэмжих сургалтыг зохион байгуулах юм байна.

Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн бөөр, элэг, зүрх, цусны багийн доктор, профессор эмч нар үзлэг хийх юм байна.

Энэ үеэр бөөр, цус, зүрх судас, элэгний эмчийн үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө болон хэвлийн эхо оношлогоо хийгдэх тул иргэд та бүхэн идэвхтэй хамрагдаарай. Үзлэгт хамрагдах хүмүүс сүүлийн 14 хоногт өгсөн шинжилгээгээ авчирахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Үнэ төлбөргүй үзлэгийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дөрвөн давхрын хурлын танхимд өглөө 08.30 цагаас оройн 17.00 цаг хүртэл үргэлжлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609923
5 эможи

иргэдээс
2019-10-31 22:12
1-р эмнэлэг өдрөөс өдөрт их сайхан өнгө зүстэй болж байгаа, бас үйлчилгээ нь сайжирч байгаа тус эмнэлгийн удмрдлхгуудад баяр хүргэе удирдлагууд нь залуу хүмүүс болсон гэж хүмүүс ярьж байсан улам их ажлын амжилт хүсье ард иргэдээ эрүүл саруул болгох үйлсэд чинь амжилт хүсье
Зочин
2019-10-31 19:02
keyboard_arrow_up