COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Бүртгэлтэй эмийн 63.4 хувийг ЖОРООР олгодог

2019 оны 10 сарын 25

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зах зээл дэх эмийн чанар, хэрэглээний аюулгүй байдлыг хангуулах, эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчдын чадавхи, хандлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг жигд, тэгш, хүртээмжтэй хийх нөхцөлийг бий болгох зорилгоор энэ сарын 22-24-ны өдрүүдэд эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчдад сургалт зохион байгууллаа.

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй 4800 гаруй нэрийн эмний 30 хувь нь үндэсний үйлдвэрийн эм, 70 хувь нь импортын эм бөгөөд 63.4 хувь нь жороор олгох, 35.5 хувь нь жоргүй олгох, 1.1 хувь нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм байна.

Иргэдийн дунд эмийн зохистой хэрэглээний ойлголт, хандлага дутмаг, антибиотикийг өөрсдийн дураар эмийн сангаас авч, замбараагүй хэрэглэдэг буруу дадалтай, эмийн жор бичилт хангалтгүй, эмийн сангууд эмийг жоргүй олгодог, жороор эм олголтод тавих хяналт хангалтгүй зэрэг асуудлууд байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609691
0 эможи

Зочин
2019-10-25 12:30
keyboard_arrow_up