7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2.2 тэрбумын MRI аппараттай боллоо

админ
2019 оны 10 сарын 22

Arslan.mn

Өнөөдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр анх удаа шинээр суурилагдсан соронзон резонанс томографийн аппаратыг хүлээн авах үйл ажиллагаа боллоо. 

Энэхүү өндөр түвшний хүчин чадалтай MRI аппаратыг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын багцийн 2018 оны хөрөнгө оруулалтаар суурилуулаад байна.  Мөн энэ оны 06-р сард тус эмнэлэг дээр зүрх, тархины судсан дотуур эмчилгээ, ооншилгоог явуулах хамгийн сүүлийн, дэлхий дээр цөөн тоотойгоор үйлдвэрлэгдсэн Philips брэндийн ангиографийн аппаратыг суурилуулж өдөр тутмын эмнэлгийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Дээрх 2 аппаратыг суурилуулахад нийт 4,5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, дан ангиографи, MRI аппарат суурилагдаагүй шаардлагатай засвар тохижилт, дагалдах тоног төхөөрөмжүүд багтаж байгаа.

  Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Монгол улсын эрүүл мэндийн салбарын зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлэг бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд MRI оношилгоог зүрх судас, тархи мэдрэлийн эмгэгтэй хүмүүст үзүүлж чадахгүй байсанв Тэгвэл одоо тус эмнэлэг зүрх, мэдрэлийн болон бусад өвчин эмгэгүүдийг энэхүү MRI аппаратаар оношлох боломжтой боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609569
1 эможи

Зочин
2019-10-23 04:35
Зочин
2019-10-23 02:56
keyboard_arrow_up