COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр“

2019 оны 10 сарын 15

Arslan.mn

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан. Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг. 

Дэлхий дээр 5 хүртэлх насны  5.9 сая хүүхэд нас барсны  9 орчим хувь нь суулгалт өвчний шалтгаантай байна.

Гараа савандаж угаах энгийн аргыг хэвшүүлснээр энэхүү нас баралтыг 50 хувиар бууруулах боломжтой ба гараа савандаж угааснаар зөвхөн суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй уушгины хатгалга, бусад халдваруудаас сэргийлэх боломжтой нь тогтоогджээ.

Arslan.mn

ЭРҮҮЛ АМЬДРАХ ЭНГИЙН АРГА - ГАРАА УГААХ
Томуу, ханиад, хоолны хордлого, вируст гепатит А, суулгат өвчин зэргээс өөрийгөө хамгаалж, эрүүл байх хамгийн энгийн арга бол гараа тогтмол угаах юм. Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноо уриалан, #ГарааУгаах өдрийг дэлхий нийттэй хамт тэмдэглээрэй.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609296
3 эможи

Зочин
2019-10-15 21:43
Зочин
2019-10-15 16:44
keyboard_arrow_up