COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Урологи-Андроги төвийн амбулаторийн хэсэг бүрэн засагдаж, ашиглалтад орлоо

2019 оны 8 сарын 21

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Урологи-Андрологийн Төв нь 1957 онд байгуулагдсан ба  хүн амын дунд бөөрний архаг өвчин эмгэг, түүний эрсдэлт хүчин зүйлс, бөөрний үйл ажиллагааны дутагдлын тохиолдол нэмэгдэж, эрэгтэйчүүдийн амьдралын эгзэгтэй мөчүүдэд тулгардаг эрүүл мэндийн асуудлаар зөвлөгөө, оношлогоо, эмчилгээ тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх зорилгоор Бөөрний Мэс Заслын Тасгийн нэрийг “Урологи-Андрологийн төв” болгон бүтэц, үйл ажиллагааны хувьд өргөжүүлэн ажиллаж байгаа. 

Тус төвийн  үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох, үзлэгийн тоог нэмэх, чирэгдэлгүй болгох үүднээс засвар шинэчлэлийн ажлыг хийж өнөөдөр бүрэн хүлээлгэж өгсөн байна.

Arslan.mn
УНТЭ-ийн захирал Т.Мөгнсайхан  "Манай амбулаторийн  хэсгийн  бөөрний мэс заслын үзлэгийн хэсэг зохион байгуулалтаа өөрчлөөд засвар шинэчлэлийн ажил хийгээд өнөөдөр ашиглалтад ороод байна. Ингэснээр үйлчлүүлэгчдийн  төвөг чирэгдлийг багасгах, олон дахин давтан ирдэг байдлыг багасгах боломжийг бүрдүүлж байна. Бүх төрлийн шинжилгээг өгөх гэж олон дахин ирдэг байсан бол энэ шинэчлэлийг хийснээр нэг удаа бүх шинжилгээгээ өгөх боломж бүрдэх юм.  Цаашид амбулаторийн хэсгийн бүх тасгуудыг шинэчлэн ажиллахаар төлөвлөж байгаа” гэв.

Arslan.mn
УНТЭ-ийн Урологи-Андроги төвийн дарга Д.Баян-Өндөр "Урологи-Андрологийн Төвийн амбулаторийн тасагт засвар хийгээд ашиглалтанд ороод байна. Манай төв жилдээ 30 гаруй мянган хүнийг амбулатороор үздэг. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ тоо 40 гаруй мянган болоод нэмэгдсэн. Тиймээс үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох, үзлэгийн тоог нэмэх, чирэгдэлгүй болгох талаас анхаарч ажиллаж байгаа. 
Өөрөөр хэлбэл, Амбулаторийн үйлчилгээгээ авахдаа үйлчлүүлэгчид шинжилгээгээ нэг удаа л бүгдийг өгөх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 
Энэ засварын ажлыг хийсэн Жаргалан дулаан ХХК тендерт шалгараад анх босоо шугамын ажлыг хийхээр болсон. Харин тус компаний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд бүтэнээр нь засварлаж өгөх санаачилга гаргаж, өнөөдөр ашиглалтад бүрээн ороод байна. Жаргалант дуулан компаний хамт олон талархал илэрхийлж байна.
 Монгол Улсын нийт хүн амд үйлчилгээ үзүүлдэг улсын төв эмнэлгийн үйл ажиллагааг өөрсдийн сэтгэл зүрх, санхүү хөрөнгөөр дэмжиж буй тус компанд нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлье .”гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
607087
2 эможи

Зочин
2019-08-21 23:53
Munhsaihan awilgalch hud sda boliosoi
USD BANK
2019-08-21 20:52
Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450 сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
Зочин
2019-08-21 17:41
сайн байна.
keyboard_arrow_up