7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 21, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ ажилчдынхаа НИЙГМИЙН АСУУДАЛД бодит дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

админ
2019 оны 8 сарын 13

 

Arslan.mn

 Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон Монгол улсын Засгийн газраас баталсан 2019 оны 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ АЯН”-ы хүрээнд өдөрлөг зохион байгууллаа.

           Тус эмнэлгийн захиргаа ажилчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласны дүнд нийт ажилчдынхаа 70 гаруй хувьд нь санхүүгийн бодит дэмжлэг үзүүллээ. Үүнд: 3 ажилтанд 5 ханатай гэр, 12 ажилтанд нийт 3.6 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж, 1 ажилтанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний урт хугацааны санхүүгийн тэтгэмж, 4 ажилтны асрамжинд байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр, 120 ажилтны хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас, 200 ажилтны хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл болон бага насны хүүхэдтэй ажилчдад 500 уут живх зэргийг гардууллаа.

           Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн хамгааллыг дэмжих зорилтот сарын ажлын хүрээнд эрдэнэт хүний эрүүл мэндийг хамгаалах энэрэнгүй үйлсэд зүрх сэтгэлээ зориулан ажиллаж буй тус эмнэлгийн нийт эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, ажилтан, тэдний гэр бүлийнхний нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлд эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан эрүүл мэндийг дэмжигч байгууллага “Амин Итгэл” НҮ ТББ, “Сүлд Шонхор” ХХК-ийн хамт олонд Эмнэлгийн захиргаа, ажилтан, ажилчдынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606747
0 эможи

keyboard_arrow_up