COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ: Мэс заслын зөвлөх эмч Г.Нямхүүг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

2019 оны 7 сарын 31

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia-н зураг.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн захиргаа, эмч ажилчид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Профессор, Мэс заслын зөвлөх эмч Г.Нямхүүг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт өөрийн мэдлэг чадвар, ур ухаан, сэтгэл зүтгэлээ бүрэн зориулж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн олон чадварлаг эмч мэргэжилтнийг бэлтгэн сургасан, эгэл даруу, эрдэм мэдлэг төгс, эзэмшсэн мэргэжилдээ оргил нь болон гялалзсан энэрэнгүй их үйлстэн энэ эрхэм хүний хийж бүтээсэн гэгээн үйлс бүхэн үеийн үед түүхийн хуудаснаа тодоор бичигдэх билээ.

Ууган төв эмнэлгийн урдаа барьдаг мэс заслын зөвлөх эмчийн маань бусдын төлөө хийж бүтээсэн бүхэн төр түмэндээ үнэлэгдэж, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Эрүүл мэндийн төв Г.Нямхүү эмчийн эрхэм алдраар нэрлэгдэх болсон түүхэн энэ баярт үйл явдлыг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хамт олон, хамтран зүтгэгчид нь өргөмжлөн алдаршуулав.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia-н зураг.Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia-н зураг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606279
3 эможи

keyboard_arrow_up