COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.Баясгалан Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийн эзэн боллоо

2019 оны 7 сарын 10

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны шийдвэрээр Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн тогтвортой амжилт гаргаж, Үндэсний оношлогоо эмчилгээний төв төслийг амжилттай хэрэгжүүлсэн Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн дарга Гэндарамын Баясгаланг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнасаныг Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл гардуулж, Эрүүл мэндийн яамны удирдлагын баг хамт олон баяр хүргэлээ.

Үндэсний оношлогооны эмчилгээний төв энэ сарын 5 нд албан ёсоороо нээлтээ хийсэн. Орчин үеийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагад бүрэн нийцсэн бөгөөд 15.600 метр квадрат ашигтай талбай бүхий таван давхар эмнэлэг юм. Тус эмнэлэгт яаралтай тусламжийн тасаг, хүлээн авах, дүрс оношилгооны төв, цөмийн анагаах ухааны тасаг, дурангийн оношилгоо эмчилгээ, ариутгал халдваргүйтэл, мэс засал, мэдрэлийн мэс засал, эрчимт эмчилгээний тасаг, хоолны өрөө тус тус байрлаж үйл ажиллагаагаа явуулах юм. 25 сая ам.долларын үнэ өртөг бүхий 215 нэр төрлийн 1870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Тус төв нь тун удахгүй ард иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605798
0 эможи

DR. UROLOGIST
2019-07-11 04:21
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
keyboard_arrow_up