COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хепатит “В“ вирусын эсрэг вакцин хийж эхэллээ

2019 оны 7 сарын 08

Arslan.mn

“Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 11 болон 112 дугаар тогтоолоор тус тус батлагджээ. 

Тус хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амыг хепатит "В" вирусын халдвараас сэргийлэх зорилгоор өнөөдрөөс нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хепатит "В" вирусын эсрэг вакцинаар сайн дурын дархлаажуулалт хийж эхэллээ.

Нийт гурван удаагийн тунгаар дархлаажуулах бөгөөд эхний тунг хийлгэснээс хойш нэг сарын дараа хоёр дахь тунг хийж, түүнээс дахин хоёр сарын дараа гурав дахь тунг хийнэ.

Ингэснээр хепатит В вирусын эсрэг дархлаа нь 15 жилийн хугацаанд найдвартай тогтох юм. Харин тун тус бүр нь 5,000 төгрөгийн үнэтэй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605708
3 эможи

keyboard_arrow_up