COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“ Хүүхдүүдийн дунд Д  амин дэмийн дутагдлыг арилгаснаар СҮРЬЕЭГ 27 хувиар бууруурлах боломжтой“

2019 оны 6 сарын 12

Arslan.mn

“Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) байгууллагын 2015-2019 оны хооронд хэрэгжүүлсэн “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” төслийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Arslan.mn

Харвардын Анагаах ухааны их сургууль болон Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Д.Ганмаа "Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө төсөлд нийслэлийн 18 сургуулийн 9,848 хүүхдийг хамруулж, сүрьеэгийн далд халдвар илрүүлэх шинжилгээ хийсэн. Сайн мэдээ нь монгол хүүхдүүдийн дунд сүрьеэгийн халдвар бага гарсан. Учир нь гурван хүний нэг нь сүрьеэгийн халдвартай гэх дэлхийн дунджаас харьцангуй бага буюу судалгаанд оролцсон нийт хүүхдүүдийн 1/10 нь сүрьеэгийн халдвартай байсан.

Нийт хүүхдүүдийн 129 нь сүрьеэтэй гэж оношилогдож, 108 хүүхэд нь сүрьеэгийн эмчилгээнд хамрагдаж, эрүүл болсон. 

Судалгаа маань өөрөө хүүхдийг Д амин дэмийн дутагдлаас болж сүрьеэгээр өвчилхөөс сэргийлэх байсан учраас халдваргүй 8,850 хүүхдэд 3-4 жилийн хугацаанд судалгаагаа хийсэн. Бид Д амин дэм дутагдсаны улмаас хүүхэд халдварт өвчинд өртөх эрсдэл их байна гэж таамаглаж байсан нь судалгаагаар батлагдаж Д амин дэмийн дутагдлыг арилгаснаар сүрьеэгийн халдварыг бууруулах боломжтой гэсэн үр дүн гарсан." гэв.

Arslan.mn

Дам тамхидалт болон Д амин дэмийн дутагдлыг арилган, хавьтлын идэвхитэй илрүүлэг эмчилгээг сайжруулснаар сүрьеэг 27 хувиар бууруурлах боломжтой гэж судлаачид үзжээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604698
0 эможи

keyboard_arrow_up