COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл“-ийн ээлжит уулзалт боллоо

2019 оны 5 сарын 30

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сантай хамтран “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулах төслийг 2018 оны 4 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн салбарт “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлж эрүүл мэндийн салбарт 2019-2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, эрүүл мэндийн яамны төлөвлөлт, хяналт-үнэлгээ болон хэрэгжилтийн зохицуулалтыг хангах чиглэлээр чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.

Тэгвэл төслийн хүрээнд явагдах арга хэмжээний төлөвлөгөөний талаарх танилцуулга өнөөдөр боллоо.

Arslan.mn

Төслийн танилцуулгад ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, УНТЭ-ийн дарга Д.Чулуунбат, УГТЭ-ын дарга Ц.Төмөр-Очир, ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр, ГССҮТ-ийн дарга Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү  болон бусад эмнэлгийн албан тушаалтнууд оролцлоо.

Arslan.mn

Өнөөдрийн танилцуулгын үеэр төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлд эрүүл мэндийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээрх үйл ажиллагааны саналыг авч, төслийн хугацаанд хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах юм байна.

Уг төсөл 2019 оны 11-дүгээр сарын 30-нд дуусна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604156
0 эможи

keyboard_arrow_up