COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эмийн бизнесчид энэ улсыг мөхөөх нь

2019 оны 5 сарын 23

Arslan.mn

-МАХНЫ ХУДАЛДААЧДЫГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛСАН ШИГ ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫГ ХОМРОГЛОН ШАЛГУУЛЪЯ-

Улс төрийн намуудын зодоон, тэр энэ банкир яллагдагчаар татагдах мэдээнээс илүүтэй монгол хүн бүрийн анхаарал хандуулж, Төрийн гурван өндөрлөг болоод хууль хяналтын байгууллагууд яаралтай ажиллах салбар, асуудал нь Эрүүл мэндийн, тэр дундаа эмийн бизнес эрхлэгчид болоод байна. Эмийн бизнес эрхлэгчид Монгол үндэстний эрүүл, аюулгүй амьдрах эрхэд бүдүүлгээр халдаж, аль хэдийнэ Төрийн хяналтаас гарчихаад байгааг сүүлийн үест Эрүүл мэндийн яам, тухайн үеийн салбар хариуцсан сайдууд руу нь увайгүйгээр чичлэн давшилж буй удаа дараагийн үйлдлүүд харуулж байна. 5000 хүн тутамд нэг оногдох ёстой Эмийн сан эцэстээ айл бүрийн хажууд, шинэ баригдаж буй хотхон бүрт үүд хаалгаа нээлээ. Хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбогдох бизнес хатуухан хэлэхэд мафийн сүлжээнд орж, дургүйгээ хүргэсэн, үгэндээ ороогүй Сайд, удирдлагуудыг чичлэн дайрч, элдэв гүтгэлэгт хутган, ямар нэг байдлаар асуудал дэгдээдэг болов. Тэр байтугай үе үеийн Эрүүл мэндийн сайд, дарга, мэргэжилтнүүдийг яаж ийгээд авлигын хэрэгт хутгаж, эргэж шантаажилдаг, бүр хууль хяналтынхан хүртэл оролцсон бүлэглэл бий болсон байж мэдэхээр харагдаж байна. Тийм ч болсон гэдгийг Эрүүл мэндийн яаман дахь нэрээ хэлэхийг хүсээгүй мэргэжилтэн хэлж байна. Эрх ашиг нь хөндөгдөж, хүссэнээр нь дуугарахгүй болмогц хэн нэг нь халаасандаа, цүнхэндээ 10-20 сая төгрөг авч орон, тэгэхтэйгээ зэрэгцэн хууль хяналтын хамтрагчаа дууддаг, эсвэл хэн нэг гар хөл бологчоороо АТГ болон бусад хуулийн байгууллага руу “яг одоо ийм нөхөр авлига авах гэж байна” хэмээн мэдээлэл хүргүүлдэг юм байх. Ингээд авч орсон тав арван төгрөгөө ид гаргаж байхад мөнөөх зориуд дуудуулсан, эсвэл дуудагдсан нөхөр нь орж ирж, авлига өгч буй, авч буй нөхдийг газар дээр нь баривчиллаа хэмээн зарладаг зохион байгуулалттай аймшигт зохиол ялангуяа ЭМЯ-н дээр С.Ламбаа, Г.Шийлэгдамба, Ж.Цолмон, Н.Удвал сайдуудын үеэс улбаалан өнөө хэр үргэлжлэн бичигдсээр байгаа гэдгийг яамныхан хэлж байна. Үнэхээр авлига өгөх, авах асуудал аль ч яам, агентлаг, газар хэлтэст байж болох ч яахаараа дандаа ЭМЯ-нд бодитоороо, бүр баригдан баригдан илэрч байдаг билээ гэдгийг бодох л асуудал.

Эм гэдэг дур зоргоор, хяналтгүй, хариуцлагагүй хандвал хор гэдгийг бүгд мэднэ. Эм, витамины чанарт Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих ёстой ч энэ байгууллага нь өөрөө шударга ажиллана гэдэгт монголчууд нийтээрээ эргэлздэг. Тэр байтугай мэргэжлийн сэтгүүлчидтэй зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч эм нийлүүлэгчдийн эрх ашгийн төлөө өдөр бүр ҮНЭН мэт чичрэн дайрч байна. Тэгэхээр аль хэдийнээс Төрийн хяналтаас алдагдсан, эргээд хяналтдаа авахад маш их эрсдэл туулж, юуг ч золиосолж байж олж авч мэдэх ЭМИЙН бизнес дэх хяналтдаа анхаарал тавиад өгөөч. Махны худалдаачдад Тагнуулын байгууллагыг ажиллуулсан шиг Эмийн худалдаачид, Эм ханган нийлүүлэх байгууллагуудад тэр Тагнуул чинь, Төрийн төмөр нударга маш яаралтай хэрэгтэй байна. Эс бөгөөс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нь байна уу, хэн байна уу, огтоос падлийгүйгээр гүтгэн дайрч, хэлмэгдүүлэн зайлуулж, хүссэнээ хийдэг Эмийн бизнес эрхлэгчдийн хомроглон шунасан аймшигт талбар нь Эрүүл мэндийн яам байсаар байх нь. Эцэстээ эмийн зар сурталчилгааны ч хяналт алдагдсан энэ цагт монгол түмнээрээ ЭМ нэрт хоронд хордогдсоор бөхөж мэднэ гэдгийг хатуу ойлгож, хамтран тэмцье.

Эх сурвалж: niigmiintoli.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603895
0 эможи

keyboard_arrow_up