COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дархлаажуулалт дуусахад гурван хоног үлдлээ

2019 оны 5 сарын 22

Arslan.mn

Дархлаажуулалтын 10 хоногийн аяныг “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор тавдугаар сарын 15-25-нд зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд нийслэлийн 10-18 насны хүүхэд, залуучуудыг Улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нэмэлтээр дархлаажуулж буй юм.

Улсын хэмжээнд өнөөдрийн /2019.5.22/ байдлаар 390 мянга 691 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ. Энэ нь дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн 83.3 хувь нь аж. Улаанбурхан, улаануудын эсрэг вакциныг сургууль болон өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд хийж байгаа юм.

Улаанбурханы халдвар томуугаас зургаа дахин өндөр. Цаг алдаж эмчлүүлбэл хүүхдийн болон том хүний эрүү мэндэд эрсдэл учирдаг аюултай. Монгол Улс 1974 оноос эхлэн улаанбурханы эсрэг дархлаажуулалт хийж байгаа.  ДЭМБ болон ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулсан судалгаагаар 8-20 насны иргэдийн дунд улаанбурханы дархлалын тогтолцоо 80 гаруй хувьтай байгаа юм. Үүнийг халдвар авах эрсдэлтэйд тооцдог. Монголд ийм насны 510 мянган хүн байдаг аж. Шаардлагатай вакциныг буюу 510 мянган тун вакциныг НҮБ-ын Хүн амын сангаас Монголд хандивласан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603835
1 эможи

keyboard_arrow_up