COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо”

2019 оны 5 сарын 08

Олон улсын сувилагчдийн өдрийг "Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо" тэмдэглэлт өдрийн онцлог нь хүн амын хорт дадал, зуршлыг бууруулж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад сувилагчийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн доорх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Үүнд:
Сувилагч мэргэжилтнүүдийнхээ эрдэм судлалын ажлыг дэмжиж, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга технологийг нэвтрүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” сэдэвт улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Хурлын үйл ажиллагаандЭМЯ/ЭТГ-ын ахлах мэргэжилтэн С.Алтанбагана, Сувилахуйн Шинжлэх Ухааны доктор Г.Хулан төв, тусгай мэргэжлийн эмнэлгийн дарга нар урилгаар, 21 аймаг, 9 дүүрэг, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн сувилахуйн албадын дарга нар нийт 300 гаруй сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн нар төлөөлөгчөөр оролцож байна.

2019 оны олон улсын сувилагчдын өдөр тэмдэглэх хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын хийсэн ажлын тайлан, ханын самбар, биет үзүүлэн, эрдэм шинжилгээ, судалгааны 50 гаруй ханын илтгэл үзэсгэлэнд тавигдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603229
0 эможи

keyboard_arrow_up