COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

У.Цэвэгмид: ЭХЭМҮТ-өөсАстмыг эрт оношилж илрүүлэх үндэсний хэмжээний судалгааг эхлүүлээд байна

2019 оны 5 сарын 02

Arslan.mn

Монгол улсад сүүлийн 25 жилд хүүхдэд тохиолдох астмын талаар судалгаа хийгдээгүй, түүнийг эрт илрүүлэн оношлох, эмчлэх, хянах тогтолцоо бүрдээгүй байна. Тиймээс ЭХЭМҮТ-өөс хүүхэд насанд астма (гуурсан хоолойн багтраа)-ыг эрт илрүүлэн оношлох, эмчлэх, хянах зорилготой ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ СУДАЛГААГ г 2019-2021 онд хэрэгжүүлэхээр эхлүүлээд байна. 
Судалгаанд оролцох аймаг, дүүргийн 60 гаруй хүүхдийн эмч нарт хүүхдэд астма өвчнийг хэрхэн эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, хянах тогтолцооны талаарх мэдлэг, дадлага олгох сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-д зохион байгуулжээ.

Астма буюу гуурсан хоолойн багтраа нь янз бүрийн хүчин зүйлсийн нөлөөгөөр гуурсан хоолойн мэдрэгжил ихэссэнээр салст бүрхэвч хавагнаж, салс их ялгарч, гөлгөр булчин хүчтэй агшсанаас болж агаар дамжуулах зам бүхэлдээ нарийсан дахин дахин бөглөрч амьсгал багтрах шинжээр илэрдэг дахилтат явцтай харшлын гаралтай архаг үрэвсэлт эмгэг юм.

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх Поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид:

"Астма (гуурсан хоолойн багтраа) өвчин нь өвчтөн түүний гэр бүлд нийгэм, эдийн засгийн дарамт учруулдаг архаг явцтай, халдварт бус өвчин юм. Хүүхдэд астма нь хөнгөн хэлбэрээр явагддаг боловч хүнд хэлбэрээр сэдрэхэд бэлэн байдаг. Эмчилгээгүй удаан явбал гуурсан хоолойн бүтэц эргэшгүй өөрчлөгдөн эмчилгээнд үр дүнгүй болдог. Сэдрэл өгч, багтраат байдалд оруулах эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр амь нас эрсдэх тохиолдол гардаг.

Иймээс астма эмгэгийг хүүхэд насанд эрт илрүүлэн эмчилгээг цаг алдалгүй эхэлж, байнгын эмчийн хяналтад авах нь дээрх эрсдлээс сэргийлж, тухайн гэр бүлийн эмнэлэгт хүүхдээ сахиж, хэвтэн эмчлүүлэх цаг зав, эмчилгээний зардлыг тодорхой хувиар хэмнэн гэр бүлийн гишүүдийн нийгэмд эзлэх байр суурийг тогтвортой хангахад чухал ач холбогдолтой юм." гэлээ.

Arslan.mn

ДЭМБ-аас XXI зууныг харшлын эрин зуун болно гэдгийг мэдэгдсэн байдаг. Харшлын эмгэг нь сүүлийн 20 жилд гурав дахин нэмэгдэж, хурдацтай тархаж байгаа нь нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг дагуулж байна. Харшлын эмгэгийн хүнд хэлбэр болох астма нь дэлхийн улс орон бүрт харилцан адилгүй тохиолдож байгаа хэдий ч амьсгалын эрхтний архаг эмгэгийн дунд тэргүүлэх байр эзэлж байна.

Дэлхийн Астмын сүлжээ /The Global Asthma Network/ тархвар зүйн судалгаагаар дэлхий дээр 334 сая хүн астмаар өвчилсөн байдаг бөгөөд тэдгээрийн 14 хувь нь хүүхэд насанд тохиолджээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602974
0 эможи

keyboard_arrow_up